Монгол Улсын парламентын сонгуулийн явцыг ажиглах Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллага (ЕАБХАБ) \ Ардчилсан Институт, Хүний Эрхийн Газар (АИХЭГ) - н сонгуулийг ажиглах багийн нээлт
Улаанбаатар, 2016.05.20 - АИХЭГ-н баг нь Монгол Улсын Засгийн Газрын урилгаар энэ удаагийн парламентын сонгуулийн үйл ажиллагааг ажиглахаар хүрэлцэн ирээд байна. Энэ нь Монгол улс 2012 оны сүүлчээр ЕАБХАБ-т нэгдсэнээс хойшхи 2 дахь удаагийн томилолт юм.
Элчин Сайд Одри Гловер нь сонгуулийн ажиглах багийг удирдан ажиллаж байна. Сонгуулийг ажиглах багт 20 орны мэргэжилтнүүд ажиллаж байгаа бөгөөд 11 олон улсын шинжээч Улаанбаатарт, 14 урт хугацааны ажиглагчид хөдөө орон нутагт ажиллана.
Тус хороо нь ЕАБХАБ-н мөрддөг парламентын сонгуулийн журам, бусад олон улсын хууль дүрмүүд болоод дотоодын парламентын сонгуулийн тухай хууль тогтоомжуудын биелэлтэд үнэлэлт дүгнэлт өгөх болно. Ажиглагчид нь сонгуулийн хорооны ажлын явц, болон сонгуулийн сурталчилгааны үйл явцыг хуулийн дагуу явагдаж байгаа эсэх болон сонгуулийн өдрийн бүх үйл явцыг ажиглах болно. Үүний хажуугаар хэвлэл мэдээллүүдэд мониторинг хийнэ.
Сонгуулийг ажиглах явцдаа холбогдох албаны хүмүүс, намуудын төлөөлөл, нэр дэвшигчид, иргэний нийгмийн төлөөлөл, хэвлэл мэдээллийн төлөөлөл, олон улсын байгууллагын төлөөллүүдтэй уулзах болно.
Сонгууль болох өдөр сонгуулийн байрны нээлт, санал өгөх явц, тооллого, үр дүнгийн мэдээллүүд гэх мэт бүх процессийг анхааралтай ажиглах болно.
Сонгуулийг ажиглах багийн дүгнэлт болоод үр дүнг урьдчилсан байлдаар хэвлэл мэдээлллийнхэнд сонгуулийн маргааш нь танилцуулна . Сонгуулийг ажиглах багийн ажлын ерөнхий дүгнэлт мэдээлэл сонгууль дуусснаас хойш ойролцоогоор 2 сарын дараа хэвлэн нийтлэгдэх болно.
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл //www.osce.org/odihr/elections/mongolia
САХ-ны Хэвлэл мэдээллийн шинжээч Жюсеппэ Милаццотай +976 99400798 (үүрэн утасны) дугаараар эсвэл giuseppe.milazzo@odihr.mn и-мейл хаягаар, мөн ЕАБХАБ / АИХЭГ-н Сурвалжлагч Томас Раймертай +48 609522266 (үүрэн утасны) дугаараар эсвэл Thomas.rymer@odihr.pl и-мейл хаягаар холбоо барина уу.