Newsroom
Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын сонгуулийн ажиглагчид Мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийнэ.
Ulaanbaatar 20 May 2024
Европын Аюулгүй Байдал Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын сонгуулийн ажиглагчид Монгол улсад удахгүй болох Улсын Их Хурлын сонгуулийг ажиглахаар 5 сарын 21-нд төлөөлөгчийн газраа нээж байгаатай холбогдуулан 2024 оны 5 сарын 20-ны Мягмар гарагт Улаанбаатар хотод хэвлэлийн бага хурал хийнэ.
Юу:
- Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын сонгуулийг ажиглах багийн үүрэг, түүний төлөвлөгөөт ажлуудын талаархи танилцуулга
Хэн:
- Элчин сайд Женнифер Браш, Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын сонгуулийг ажиглаx багийн тэргүүн
Хэзээ:
- 2024 оны 5-р сарын 21-ний 15:00 цагт (GMT +8).
Хаана:
- Kempinski Khan Palace зочид буудлын Алтай хурлын танхим, Энхтайвны өргөн чөлөө, Улаанбаатар хот
Бүртгэл:
- Заавал бүртгэл хийлгэх шаардлагагүй ба зөвхөн сэтгүүлчдийн асуултыг хүлээн авч хариулна.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараахи хаягаар холбогдож авна уу:
Иван Годарский, Сонгууль ажиглах багийн хэвлэл мэдээллийн шинжээч: ivan.godarsky@odihr.mn, +976 86125409 (Улаанбаатар)
Катя Андруз, Ардчилсан Институт Хүний Эрхийн Газрын хэвлэлийн төлөөлөгч: Katya.Andrusz@odihr.pl, +48 609522266 (Варшав, Польш)